Мэдээлэл

12 11

Програм хангамж хөгжүүлэгчийн мэргэжил сонгох 5 шалтгаан

Програм хөгжүүлэгчийн мэргэжил сонгох 5 шалтгаан

  1. Бүтээлч байдал

Таны бодлоор бүтээлч ажил гэж юу вэ? Магадгүй та зохиолч, зураач гэж хариулж болох юм.

Гэхдээ програм хөгжүүлэгч нь бүтээлч ажил гэдгийг хүн бүр мэддэггүй. Өмнө нь огт байдаггүй зүйлийг бүтээх ажиллуулах нь бүтээлч биш гэж үү

  1. Хамтын ажиллагаа

Хүмүүс програм хөгжүүлэгчийг ихэвчлэн өдөржин ганцаараа сууж кодоо бичдэг гэж ойлгодог.

Үнэн хэрэгтээ хөгжүүлэгч нь үргэлж баг хамт олноороо хүрээлүүлж байдаг. Хэрэгжүүлж буй ажлынхаа талаар төслийн менежер, тестер, харилцагч гэх мэтчилэн хүмүүстэй байнгын холбоотой ажиллана.

  1. Эрэлт

Өдөр ирэх тусам програмын хэрэглээ газар авч байна. Програмын эрэлт ихсэх тусам хөгжүүлэгчийн ажил улам олширч байна.

Түүнчлэн бүхий л салбарт хөгжүүлэгч нь ажиллах боломжтой байдаг. Мэдээлэл технологийн салбарт ажиллаж буй байгууллагуудын хамгийн том сорилт бол сайн хөгжүүлэгч олох билээ.

  1. Цалин

Програм хөгжүүлэлтийн ажил маш их үнэ цэнийг бүтээдэг. Танд ердөө тог цахилгаан, компьютер, интернэт байхад л хангалттай учир зардал багатай.

Дэлхий даяар эрэлттэй байдаг учраас цалин хөлс өндөр байдаг.

  1. Ирээдүйн баталгаа

Ирээдүйд олон мэргэжил үгүй болно, учир тэднийг компьютер, програмаар орлуулах боломжтой болсон.

Гэвч тэдгээр програмыг хөгжүүлэх хүмүүс хэрэгцээтэй хэвээр байна. Тиймээс програм хөгжүүлэгчийн ажил ирээдүйн баталгаа болж чадна.

 

 

 

Мэдээний эх сурвалжтай  танилцахыг хүсвэл энд дарна уу